Монгол Улсын Засгийн газар 2019 онд 37, 38 дугаар тогтоолоор “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам” батлан гаргасан.
Шинэчлэсэн загвар гарсантай холбогдуулан Удирдлагын академитай хамтран 2020 оны 01 дгээр сарын 06-ны өдөр “Гүйцэтгэлийн төлөвлөгөө, үнэлгээ, тайлагналтыг боловсруулах аргачлал”-ын сургалт зохион байгуулж, тус сургуулийн багш, доктор М.Амартүвшин байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, хэрэгжилтийг хангах, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэрхэн боловсруулах, үр дүнг хэрхэн үнэлэх талаар тус тус мэдээлэл өгсөн.
Сургалтад захиргаа, санхүүгийн хэлтсийн 45 албан хаагч хамрагдлаа.