№20
Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарт Хурлын Б зааланд 92%-ийн ирцтэйгээр болж өндөрлөлөө.
Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ЗСХ-ийн дарга Ч.Шинэчимэг, хариуцлагатай эргүүл жижүүрээр ажилласан талаарх мэдээг жижүүрээр ажилласан 11 албан хаагчид, бусад мэдээ мэдээллийг Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Ч.Шинэчимэг захиргааны албан хаагчдад танилцуулав.
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар болон байгууллагын үйл ажиллагаа, цаг үетэй холбоотой асуудлын талаар дарга Х.Эрдэнэбилэг танилцууллаа.
НУАШЗ-өөс өгсөн үүрэг даалгавар:
- Агаарын чанарын бүсэд байгаа гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч тараах бэлтгэл ажлыг сайтар хангах, ашиглах заавар зөвлөмжийг олон нийтэд хэвлэл мэдээллийг хэрэгслээр дамжуулан сурталчилах ажлыг зохион байгуулах.
- Төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан байгууллагууд он дуустал үйлдэж буй хугацаанд ажлаа эрчимжүүлэн, төсөвт төвлөрүүлэх орлогын дутууг төвлөрүүлэн ажиллах, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 18:00 цагаас гүйлгээ хаагдах тул төсвийн байгууллагууд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, тогтмол болон ашиглалтын зардлын гүйлгээг нэн тэргүүнд гаргаж өр, авлагагүй гарах тал дээр анхаарч ажиллах.
- Нийслэлийн нийт байгууллагууд тайлант онд төлөвлөсөн ажлуудаа үлдэж байгаа хугацаанд гүйцэтгэж дуугах, ажилтан, албан хаагчдынхаа үр дүнг дүгнэж, дотоод тайлангийн хурлаа зохион байгуулж ажиллах.
Мөн цаг үетэй холбоотой Газрын даргын үүрэг даалгавар:
- 2019 онд гарсан ажлын хэсгүүдийн үүрэг даалгаврын биелэлт, тайланг нэгтгэж гарган танилцуулах
- Сайжруулсан түлшний 24 цагаар хяналт тавин ажиллах албан хаагчид хуваарьт өдрүүддээ хариуцлагатай ажиллах
- Орлогч дарга С.Доржсүрэн 1 дүгээр сард сайжруулсан түлшний 24 цагаар хяналт тавьж ажиллах ажилтнуудын хуваарийг оноос өмнө гаргаж танилцуулан баталгаажуулах.
- Гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч тараах, ашиглах заавар зөвлөмжийг өгөх ажилд бэлтгэлтэй байх, идэвхитэй оролцох.
- Төсвийн орлогын төлөвлөгөөг тооцож үзэн хэр биелэлттэй явж байгааг танилцуулах.
- 2019 онд төлөвлөсөн ажлуудаа гүйцэтгэж дуусгах, тайлан мэдээг цаг хугацаанд нь явуулах
- Ирэх 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг хэлтэс, албад, албан хаагчид 01 сарын 01-10-ны хооронд шинээр гарсан загвар маягтийн дагуу хийж батлуулах
- Хууль, эрхзүй тогтоол шийдвэрийн хэрэгжилт хариуцсан ажилтан Э.Хоролдулам, БАА-ны дарга Г.Батзаяа нар “Хишигтэн Гранд” ХХК-тай уулзаж, гэрээг дүгнэх, гарсан санал гомдлыг танилцуулах, цаашид хамтран ажиллах эсэх саналаа солилцох.
- Эргүүл, жижүүр хийхэд гарсан санал гомдлын дагуу Нийслэлийн төр захиргааны автобаазад албан бичиг хүргүүлэх, орчноо цэвэр байлгах, тамхи татуулахгүй байх, галын аюулгүй байдал дээр анхаарч ажиллах талаар анхааруулга өгөх
- Байр хариуцсан менежерүүд слесариуд, жижүүрүүдийн ажил хүлээлцэх дэвтрийг хянаж ажиллах, бүрэн хөтлүүлж сургах, дундын жижүүрийн цагийн хуваарийг зохион байгуулж, цаг баримтлуулж хэвших
- Амралтын өдрүүдэд эргүүл жижүүр хийж байгаа албан хаагчид слесарь, жижүүрүүдийн рапорттай танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулж байх талаар үүрэг даалгавар өглөө.
Газрын дарга Х.Эрдэнэбилэг:
Өнөөдрийн шуурхай 2019 оны хамгийн сүүлийн шуурхай болж байна. Тиймээс та бүхэн ирэх ондоо, амжилт бүтээлээр дүүрэн, аз жаргалтай, аз хиймортой, эрүүл энх байхыг хүсэн ерөөж ажлын амжилт хүсье.