Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан 2019 оныг “Байгууллагын хөгжил-Үйлчилгээний чанар”-ын жил болгон зарлаж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг дарга түүний Тамгын газар, Захирагчийн ажлын алба, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудад чанар стандартад нийцсэн нийтлэг үйлчилгээг үзүүлж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын ажиллах тав тухтай орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилласан 2019 оны ажлаа дүгнэж тайлангийн хурлаа хийлээ.
Хурлын үеэр хэлтэс албадууд өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг амжилттай тайлагналаа. Нийслэлийн 380 жилийн ойн медалиар 40 ажилтан шагнуулсан бол ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор гэр хорооллолд амьдарч буй нийт албан хаагчдад түлшний хөнгөлөлт үзүүлэн эрхийн бичиг гардуулав.
Мөн түүнчлэн ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлан үлгэр дууриалал үзүүлэн ажилласан байр ашиглалтын албаны слесарь О.Лхамсүрэн, үйлчилгээний албаны ажилтан Н.Саранцэцэг нар 2019 оны байгууллагын “ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА”-аар шалгарч өргөмлжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Газрын дарга Х.Эрдэнэбилэг 2019 ондоо амжилттай сайн ажилласан нийт ажилтан, албан хаагчиддаа баяр хүргэн ирж буй 2020 ондоо өндөр амжилт гарган ажиллахыг хүслээ.