Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын даргын 2019 оны А/73 дугаар тушаалаар захиргаа, санхүүгийн хэлтсийн албан хаагчдын 2019 оны жилийн эцсийн ажлын үр дүнг үнэлж дүгнэх ажлын хэсэг томилогдсон.
Ажлын хэсэг Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын даргын 2019 оны А/22 дугаар тушаалаар баталсан “Ажилтан, албан хаагчдын ажлын үр дүнг үнэлж, үр дүнгийн урамшуулал олгох журам”-ын дагуу 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр захиргаа санхүүгийн хэлтсийн 45 албан хаагчийн тайланг хамгаалуулж “Үр дүнг үнэлэх хуудас”-ны шалгуур үзүүлэлтийн дагуу оноогоор үнэлж дүгнэсэн.
Үр дүнг дүгнүүлсэн албан хаагчдаас А үнэлгээтэй 18, В үнэлгээтэй 17, С үнэлгээтэй 4 албан хаагч тус тус байна.