Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сайжруулсан түлшний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор “Таван толгой түлш” ХХК-ийн түлш шуудайлах ажилд Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар 2019 оны 11 сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд ажиллах хуваарь гаргасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Н.Шүрэнчимэг менежертэй Нийслэлийн Засаг захиргааны 1 дүгээр байрны хамт олон Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “Дөлгөөн нуур №1” хангамжийн баазад 5 тонн сайжруулсан түлш савлаж ажиллалаа.