Хэрэгжилтийн үнэлгээг тогтоох, санал хүсэлтийг нээлттэйгээр хүлээн авах зорилгоор “Таныг сонсъё” аян зохион байгуулж байна

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дүрмээр хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтэд хэрэглэгчийн үнэлгээг тогтоох, санал хүсэлтийг нээлттэйгээр хүлээн авч шийдвэрлэх зорилгоор газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Таныг сонсъё” аяныг 2019 оны 12 сарын 04-ний өдрөөс 12 сарын 06-ны өдрийн хугацаанд зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас цахим хэлбэрээр санал асуулгыг авч байгаа бөгөөд Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар үйл ажиллагааны талаар танилцуулгыг НЗЗ-ны байруудад сурталчилах, үйлчилгээний ажилтнуудаар дамжуулан санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна.
Дээрх аянд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцож, 2019 оны 12 сарын 04-ний өдрийн байдлаар цахим санал асуулгад 395 ажилтан, албан хаагчид хамрагдсан байна. “Таныг сонсъё” аян 2019 оны 12 сарын 06-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Хэрэгжилтийн үнэлгээг тогтоох, санал хүсэлтийг нээлттэйгээр хүлээн авах зорилгоор “Таныг сонсъё” аян зохион байгуулж байна Reviewed by on . Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дүрмээр хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтэд хэрэглэгчийн үнэлгээг тогтоох, санал хүсэлтийг нээлттэйгээр хүлээн авч шийдвэрлэ Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дүрмээр хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтэд хэрэглэгчийн үнэлгээг тогтоох, санал хүсэлтийг нээлттэйгээр хүлээн авч шийдвэрлэ Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »