Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын ээлжит мэдээллийн цаг боллоо.

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын нийт ажилтан, албан хаагчдын ээлжит мэдээллийн цагийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны Иргэний танхимд зохион байгууллаа. Тус мэдээллийн цагаар байгууллагын цаг үеийн холбогдолтой асуудал болон бусад сэдвээр ажилтан, албан хаагчидад мэдээлэл өглөө.

Мэдээллийн цагийн агуулга:Ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, эрүүл ажлын байр бүрдүүлэх зорилгоор Ди Жи Би ХХК эм ханган нийлүүлэх төвийн эмч Б.Мөрөн “Томуу, томуу төст, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мөн эмийн зохистой хэрэглээ” сэдвээр  мэдээллийг өгч халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин туссан тохиолдолд бүрэн эмчлэх мөн эмийн тунг зөв хэрэглэх талаар зөвлөгөө өгсөн.

  • Цахим гэмт хэргээс өөрийгөө болон үр хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Нямсүрэн “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”  сэдвээр  мэдээллийг өгсөн.
  • Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Ч.Шинэчимэг ажилтан, албан хаагчдад байгууллагын дотоод ажлуудын талаар цаг үеийн мэдээлэл өгсөн.

Энэ удаагийн мэдээллийн цагт байгууллагын 204 ажилтан, албан хаагчид 79.6%-ийн ирцтэй хамрагдлаа. Үүнээс 39 ажилтан, албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байсан бол чөлөөтэй 3, өвчтэй 5 ажилтан байсан байна.

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын ээлжит мэдээллийн цаг боллоо. Reviewed by on . Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын нийт ажилтан, албан хаагчдын ээлжит мэдээллийн цагийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг захиргааны 5 д Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын нийт ажилтан, албан хаагчдын ээлжит мэдээллийн цагийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Засаг захиргааны 5 д Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »