Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо.

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарт Хурлын Б зааланд 99%-ийн ирцтэйгээр болж өндөрлөлөө.

Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг ЗСХ-ийн дарга Ч.Шинэчимэг, хариуцлагатай эргүүл жижүүрээр ажилласан талаарх мэдээг жижүүрээр ажилласан 11 албан хаагчид, цаг ашиглалтын болон албан хэрэг хөтлөлтийн талаар Архивын газраас ирсэн 02/520 дугаар албан бичиг түүний хүрээнд хийсэн дотоод хяналт шинжилгээ үнэлгээний дүнг дотоод хяналт –шинжилгээ, үнэлгээний ажилтан Т.Итгэл, мөн НЗДТГ-ын Цэргийн штабаас зохион байгуулсан “МУ-ын ЗГ-ын 2018 оны 62 дугаар тогтоол, НЗД-ын А/1016 захирамжийг хэрэгжүүлэх, ажилтан, албан хаагчдад өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед хэрхэн ажиллах мэдлэг, чадвар олгох сургалт”-ын талаар болон НЗДТГ-аас ирсэн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Авто зогсоол ашиглалтын тухай” 03/5492 дугаар албан бичгийг захиргааны ахлах мэргэжилтэн Г.Энхтуяа нар захиргааны албан хаагчдад тус тус танилцуулав.

Нийслэлийн удирдах ажилтнуудын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар болон байгууллагын үйл ажиллагаа, цаг үетэй холбоотой асуудлын талаар дарга Х.Эрдэнэбилэг дараах үүрэг даалгаврыг өглөө.

Үүнд:

  1. Захиргаа санхүүгийн хэлтэс болон Байр ашиглалтын алба, Үйлчилгээний алба жилийн эцсийн тайлан, мэдээ, төлөвлөгөөний биелэлтийг гаргаж хугацаанд нь өгөх, бэлтгэл ажлыг хангах, төлөвлөгөөт ажлуудаа үлдсэн хугацаанд хийж дуусгах
  2. Ерөнхий нягтлан бодогч байгууллагын орлогын төлөвлөгөөг анхаарч харах, орлого бүрдүүлэхэд анхаарах хүмүүст танилцуулах.
  3. Хүйтний эрч чангарч байгаатай холбоотойгоор ажилчиддаа ажилдаа ирж, явахдаа хальтиргаанаас болгоомжлох талаар анхааруулах,
  4. Байруудын гаднах орчныг цас мөсгүй байлгах, үүн дээр яаж цэвэрлэгээгээ хийх талаар менежерүүд хүмүүсээ хуваарилах, үүрэгжүүлэх, хонож байгаа хүмүүстээ захих, утсаар ярьж байх
  5. Байруудын  дулаалга, цэвэрлэгээг анхаарах, бүрэн хийж дуусгах.
  6. Байр хариуцсан менежер Б.Номин-Эрдэнэ, Н.Шүрэнчимэг, БАА-ны дарга М.Батзаяа, ҮА-ны дарга М.Алтантуяа нар НЗЗ-ны 1,2 дугаар байруудын гадна талбайд бодис цацуулахгүй байх. Захирагчийн ажлын алба болон холбогдох байгууллагатай ярьж арга хэмжээ авах, танилцуулах талаар онцгойлон анхааруулав.
  7. НҮНТ-үүдийн байр хариуцсан менежерүүд түрээсийн гэрээтэй танилцах, хамааралтай болон хамааралгүй заалтуудыг нь тодруулж, гэрээний дагуу ажиллах.
  8. Цаг ашиглалтыг жилийн хугацаанд хэлтэс, албадаар нь тодорхой гаргаж, үр дүн гарсан эсэх болон олон давталттай хоцролттой хүнийг нэг бүрчлэн гаргаж, сайжирсан, муудсан  талаар танилцуулах.
  9. НЗД-ын А/1016 захирамжийг хэрэгжүүлэх, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой зарлан мэдээлэх схемийг гаргаж яаралтай танилцуулах.
  10. Байруудын халаалт, дулааны температур болон бусад мэдээллийг байнга гарган өгч байгууллагын удирдлагыг мэдээллээр хангаж байх. /Ялангуяа Даваа гариг бүрт/
  11. Өвөлжилтийн бэлтгэл ажилд шаардлагатай бараа материалын үлдэгдлийг авч өгөх. /Өмнөх шуурхайн үүрэг даалгавар/

Шуурхайн төгсгөлд дарга хүмүүсээс хэлэх санал байгаа эсэхиийг асуухад :

Орлогч дарга Ч.Однасан шаардлагатай бараа материалын нөөцтэй болох талаар, Н.Энхзаяа эмч амралтын өдрүүдэд байрны дундын жижүүрүүдийг цагтаа ирж ажилладаг болгох, үүн дээр байр хариуцсан менежерүүд хяналт тавьж байх, Дотоод хяналт шинэжилгээ-үнэлгээний ажилтан Т.Итгэл байруудын сантехникийн слесариудын рапортын дэвтэр хөтлөлт болон дэвтэргүй байгаа байруудыг дэвтэржүүлэх, халаалт дулааны температур даралтаа тэмдэглэж байх шаардлагатайг тус тус сануулж хэллээ.

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Reviewed by on . Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарт Хурлын Б заал Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарт Хурлын Б заал Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »