Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газраас Аймаг, нийслэлийн нийтлэг үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаанд мэргэшүүлэх сургалт хийж арга зүйн зөвлөмж өгөх, ажлыг дүгнэх, шагнаж урамшуулах удирдах ажилтны сургалт, семинарыг 2019 оны 10 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сургалтанд Аймаг, нийслэлийн нийтлэг үйлчилгээний байгууллагын удирдах ажилтан нийт 50 хүн оролцсон ба Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Ч.Шинэчимэг, хууль эрх зүй, тогтоол шийдвэрийн ажилтан Э.Хоролдулам, дотоод ажил сургалт хариуцсан ажилтан Ц.Үрэлмаа нар оролцлоо.
Сургалтанд ТЗҮЭГ, нийслэл, орон нутгийн нийтлэг үйлчилгээний байгууллагуудын удирдлагын төлөөлөл нутгийн захиргааны байгууллагын нийтлэг үйлчилгээний өнөөгийн байдал, захиргааны нийтлэг үйлчилгээний зорилго, онцлог бүтэц зохион байгуулалт болон “Нийтлэг үйлчилгээний тэргүүний ажилтан” Засгийн газрын шагналын журам, төслийг ЗГХЭГ-т уламжлах танилцуулгын хэлэлцүүлэг явуулсан.
Мөн төрийн ёслолын арга хэмжээний үеийн нийтлэг үйлчилгээний онцлог, дадлагын сургалт болох
- дипломат болон хүндэт зочны айлчлалын үеийн үйлчилгээний бэлтгэл ажил
- томоохон хурал зохион байгуулах үеийн үйлчилгээний бэлтгэл ажлын сургалт зохион байгуулсан.
Сургалтын 2 дахь өдөр буюу 25-ны өдөр ТЗҮЭГ, нийслэл, орон нутгийн үйлчилгээний байгууллагуудын дунд гар бөмбөг, дартсын нөхөрсөг тэмцээн зохион байгуулж манай Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын спортын баг тамирчид амжилттай оролцон гар бөмбөгийн төрөлд тэргүүн байр эзэлж “Алтан медаль”-ийн эзэд боллоо.