Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо.

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарт Хурлын А зааланд 95%-ийн ирцтэйгээр болж өндөрлөлөө.
Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон НЗД-ын 2019.09.30-ны өдрийн А/1016 захирамж, НМТГ-ын 03/451 тоот албан бичгийг Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Ч.Шинэчимэг бүх албан хаагчдад танилцуулав.

Нийслэлийн удирдах ажилтнуудын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг газрын дарга бүх албан хаагчдад танилцууллаа. Үүнд:

  1. Нийслэлийн Онцгой комиссын хурлын “Өндөржүүлсэн бэлэн байдлын тухай” 05, 06, 07, 08, 09, 10 дугаар тэмдэглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг сайтар хангаж, заагдсан хугацаанд нь тайлагнаж, үр дүнтэй ажиллах.
  2. Нийслэлийн 6 дүүргийн айл өрхүүдэд пийшин, зуух, яндангийн аюулгүй байдал, сайжруулсан түлшний зөв хэрэглээтэй холбоотой шаардлагатай зөвлөмж, мэдээ мэдээллийг 2019 оны 10 дугаар сарын 28-аас 11 дүгээр сарын 03-ний өдрүүдэд айл, өрх бүрээр биечлэн хүргэх ажлыг зохион байгуулж ажиллах.
  3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа, шуурхай удирдлага, зохицуулалтыг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллах.
  4. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд нийслэлээс зарлагдсан хурал, зөвлөгөөн, уулзалт семинарт биечлэн оролцох.
  5. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллах, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллах.
  6. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барьсантай холбогдуулан НИТХ-ын Дэд хороо, Намын бүлгийн хуралдаанаар хэлэлцэх тул нийт байгууллагуудын удирдлагууд идэвхтэй оролцох.
  7. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ёслол хүндэтгэлийн нэгдсэн арга хэмжээнд байгууллагуудын удирдлагууд, ажилтан албан хаагчид идэвхтэй оролцох.
  8. Сайжруулсан шахмал түлшний түгээлт, хангамжийн бааз, дундын агуулах борлуулалтын цэгүүдэд худалдаалагдаж буй бүтээгдэхүүн нь стандартын шаардлага хангаж буйд хийж байгаа хяналт шалгалтаа эрчимжүүлж, нийслэлийн удирдлагуудыг үнэн зөв бодиттой мэдээ мэдээллээр хангах.

Мөн цаг үетэй холбоотой асуудлын талаар Газрын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.

  1. Өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгавар. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай материалыг авч өгөх
  2. ЗСХ-ийн албан хаагчдын ирцийн бүртгэл дээр анхаарах
  3. Хүйтний улирал эхэлж НЗЗ-ны байруудад халаалт, дулаан авсантай холбоотойгоор хариуцлагатай эргүүл жижүүрт хуваарийн дагуу гарсан албан хаагчид эргүүл хийх явцад гарсан зөрчил, дутагдал болон цаашид юун дээр анхаарах талаар танилцуулах
  4. Барилгын хуучин хөтөлж байсан хувийн хэрэг, дэвтрийг өмнөх албаны даргаас асууж, тодруулах, цаашид нэг бүрчлэн хөтөлж байх
  5. НЗЗ-ны 4 дүгээр байрны дуудлага худалдааны шийдвэрийг харж байрны болон байгууллагуудын нүүдэл, суудлын асуудалд анхаарал хандуулах
Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Reviewed by on . Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарт Хурлын А заал Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 18:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарт Хурлын А заал Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »