Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан ажилтан, албан хаагчид төрийн дээд шагнал болон нийслэлийн шагналаар шагнагдлаа.
Төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медиль”-иар НЗЗ-ны 4 дүгээр байрны гадна талбайн үйлчлэгч Д.Ганбаатар, НЗЗ-ны 2 дугаар байрны үйлчлэгч Л.Оюунтүлхүүр, Засгийн газрын шагнал “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдгээр цахилгаанчин П.Дагвасүрэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт үнэмлэх”-ээр мужаан Т.Шинэбаяр, Н.Төмөрсүх, Нийслэлийн 380 жилийн ойн медиалиар 40 ажилтан албан хаагчид тус тус шагнагдав.
Ажил үйлсээрээ шалгарч шагнагдсан нийт ажилтан албан хаагчиддаа баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.