Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын баталсан улсын үзлэг явуулах хуваарь, Нийслэлийн Засаг даргын А/518 дугаар захирамжийн хүрээнд нийслэлийн салбар комиссын гишүүн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалаар ахлуулсан ажлын хэсэг “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийг Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт 2019 оны 09 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Улс орон даяар зохион байгуулагдаж буй улсын үзлэгт бэлтгэж, газрын даргын А/36 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг үндсэн дөрвөн үзүүлэлтийн хүрээнд хэрэгжүүлэх 4 бүлэг, 42 зүйл бүхий бэлтгэл ажлын төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллалаа.
Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийн нэгдсэн дүнгээр манай байгууллага 94 хувь А буюу “Бүрэн хангалттай” үнэлэгдэж дүгнэгдсэн байна.
Улсын үзлэгийн ажлын хэсгээс архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч байгаа ололт амжилтыг үнэлэхээс гадна мэргэжил, арга зүйн заавар зөвлөмжөөр хангаж ажилласан. Улсын үзлэгт амжилттай шалгуулж “Бүрэн хангалттай” үнэлэгдсэн Захиргаа, санхүүгийн хэлтсийн хамт олондоо талархал илэрхийлье.