Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо.

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарт Хурлын А зааланд 98%-ийн ирцтэйгээр болж өндөрлөлөө.

Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Ч.Шинэчимэг, 2019-2020 оны хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарийг байр ашиглалтын албаны дарга Г.Батзаяа, 2019 онд хийсэн дотоод хяналт шалгалтын ажлын зөвлөмжийн хэрэгжилт болон байр хариуцсан менежерүүд болон албадын авсан хангамжийн материалын ашиглалтын талаар Дотоод хяналт, шинжилгээ үнэлгээний ажилтан Т.Итгэл нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн удирдах ажилтнуудын 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг газрын дарга бүх албан хаагчдад танилцууллаа. Үүнд:

  1. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн хэлэлцүүлэг хуралд идэвхитэй оролцох
  2. Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/1016 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах
  3. Хот иргэдийн амьдрах орчныг сайжруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд иргэдэд угаарын хийнд хордохоос урьдчилсан сэргийлсэн зөвлөгөө зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд байнга тогтмол өгөх, сурталчлах ажилд идэвхитэй хамрагдах.
  4. Албан бичгийн шийдвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулах, албан бичиг хэргийн заавар зөвлөмжийн дагуу ажиллах.
  5. ERP системийн ашиглалтыг сайжруулах талаар бүх албан хаагчдад сануулж, үүрэгжүүлэв.

Мөн цаг үетэй холбоотой асуудлын талаар Газрын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.

  1. Дулаан авсантай холбоотойгоор хариуцлагатай эргүүл жижүүрт гарсан албан хаагчид НЗЗ-ны байруудад хяналт шалгалтыг сайтар хийх, дулаан жигдрэлтэл инженер, техникийн алба анхаарал, хяналттай ажиллах
  2. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд шаардлагатай материалын жагсаалтыг гаргаж өгөх
  3. НЗЗ-ны байруудын барилгын хувийн хэргийг хөтөлсөн байдлыг эргэж танилцуулах.
  4. Мэдээлэл, холбоо, дохиолол сүлжээний инженер Б.Билгүүтэй бүх байрны менежерүүдийн өрөөг камержуулах, шаардагдах тооцоог гаргаж танилцуулах.

Олон нийтийн ажил болон байгууллагаас зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцоогүй ажилтан, албан хаагчдын нэрсийг гаргаж өгөх.

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Reviewed by on . Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарт Хурлын А заал Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарт Хурлын А заал Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »