Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Олон Улсын Ахмадын баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү тэмдэглэлт өдөр манай хамт олон Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан 80 гаруй ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр тус газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан ахмад настан Ш.Минжүүр гуайн хөдөлмөр алдрыг тэмдэглэн, Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын “Хүндэт дэвтэр”-т алдаршуулан мөнхжүүлж гэрчилгээ олголоо.
Арга хэмжээний үеэр Монголын Ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр ахмад настан Ш.Дэдээбазар, Ч.Цолмон, Нийслэлийн ахмадын хорооны “Хүндэт тэмдэг”-ээр Ц.Рэгмаа, Л.Долгорсүрэн, Н.Цэндсүрэн, Н.Дашбалдан нарын нийт 6 ахмадыг шагнаж урамшуулав. Мөн Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын удирдлагууд ахмадуудаа цаашид бүх талаар дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлж гарын бэлэг гардуулан өглөө.