Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын нийт ажилтан, албан хаагчдын ээлжит мэдээллийн цагийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байранд байрлах Улаанбаатар чуулгын танхимд зохион байгууллаа. Тус мэдээллийн цагаар цаг үеийн холбогдолтой асуудлаар мэргэжлийн байгууллага, ажилтантай хамтран зохион байгуулсан.
МУ-ын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан байгууллагын нийт ажилтан, албан хаагчдад сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, нийлүүлэлтийн талаар мэдээллийг Агаарын бохирдолтой тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Г.Даваажаргал өгч ажилласан.
Ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, эрүүл ажлын байр бүрдүүлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалтуудыг шат дараатай зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд энэ удаагийн мэдээллийн цагаар “Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” төслийг хэрэгжүүлэгч, нийгмийн эрүүл мэндийг дэмжигч Оном сантай хамтран төслийн ажилтан нийгмийн эрүүл мэндийн ажилтан М.Мэндбаяр “Артерийн даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх”, “Стресс менежмент” сэдвээр ажилтан, албан хаагчдад зөвлөгөө мэдээлэл өгөх дасгал хөдөлгөөн хийлгэх зэргээр явуулсан.
Төрийн албан хаагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зөрчлийн гэмт хэргийн талаар мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн цагдаагийн удирдах газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран тус хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Э.Баярбаясгалан “Зөрчлийн тухай хууль”-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажилласан.
Энэ удаагийн мэдээллийн цагаар байгууллагын 225 ажилтан, албан хаагч 75.5%-ийн ирцтэй оролцлоо.