НИЙСЛЭЛИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР “ХОТОО ЦЭВЭРЛЭЖ, УГААХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО.

Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулахтай холбоотой Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/920 дугаар захирамжийн хэрэгжилт, иргэдийн эрүүл аюулгүй цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Цэвэр агаартай автомашингүй өдөр” арга хэмжээг тохиолдуулан нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулсны дагуу Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын 173 ажилтан, албан хаагч бүрэн хамрагдсан.

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газар нь Улаанбаатар хотын ерөнхий  менежерийн баталсан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын цэвэрлэх талбайн хуваарийн дагуу Туул голын эрэг орчим буюу тодруулбал Асем Вилла хотхоны хойд хэсгээс баруун тийш 1600м Туул голын урд хэсгийн хог хаягдлыг цэвэрлэж 181 ширхэг шуудай хогийг түүж цэвэрлэн нийслэл хотынхоо өнгө үзэмж, цэвэр, эрүүл орчин бүрдүүлэх энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцлоо.

НИЙСЛЭЛИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР “ХОТОО ЦЭВЭРЛЭЖ, УГААХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦЛОО. Reviewed by on . Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулахтай холбоотой Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/920 дугаар захирамжийн хэрэгжилт, иргэдийн эрүүл аюулгүй цэвэр орчинд амь Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулахтай холбоотой Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/920 дугаар захирамжийн хэрэгжилт, иргэдийн эрүүл аюулгүй цэвэр орчинд амь Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »