НИЙСЛЭЛИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарт Хурлын А зааланд 90%-ийн ирцтэйгээр болж өндөрлөлөө. Албан хаагчдын 7 хувь нь ээлжийн амралттай байв.

Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Захиргаа санхүүгийн хэлтсийн дарга Ч.Шинэчимэг, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Орлогч дарга Ч.Однасан, Б.Галмандах, Зоогийн газрын үйл ажиллагаанд дотоод хяналт шинжилгээ хийсэн ажлын талаар Орлогч дарга С.Доржсүрэн, Байгууллагын дотоод хяналт шалгалтын хүрээнд гарсан зөвлөмжийн дагуу хийгдсэн ажлын талаар Дотоод хяналт, шинжилгээ үнэлгээний ажилтан Т.Итгэл, Захиргаа, санхүүгийн хэлтсийн албан хаагчдын ээлжийн амралтын талаар Г.Энхтуяа мэдээлэл хийлээ.
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар болон цаг үетэй холбоотой асуудлын талаар газрын дарга танилцуулж, дараах үүрэг даалгавар өглөө.

Үүнд:

  1. Нийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн ERP цахим системийг нийт албан хаагчид бүрэн ашиглаж хэвшсэн байх тал дээр хяналт хийх.
  2. Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд байр хариуцсан менежерүүдээс болон албадын дарга нараас юу юу хийгдэх шаардлагатай байгаа ажлын талаар мэдээлэл авах, мөн өмнө нь бэлтгэл ажлын хүрээнд авсан бараа, материалын үлдэгдэлд хяналт шалгалт хийж, дүнг эргэн мэдээлэх.
  3. Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах санал боловсруулж,  эрх бүхий байгууллагад заасан хугацаад хүргүүлэх.
  4. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг заасан хугацаанд гаргаж, эрх бүхий байгууллагад хүргүүлэх.
  5. Архивын улсын үзлэгт сайтар бэлтгэх
  6. Байгууллага болон Нийслэлийн засаг захиргааны байруудын гадна хаягийг Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/897 дугаар захирамжаар баталсан стандартын дагуу шинэчлэн солих.
  7. Солонгос улсын визний асуудал өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тодорхойлолт олгохгүй байх
  8. Байгууллагын дотоод хяналт шалгалтаар гарсан зөвлөмжийн дагуу хийгдсэн ажлын талаарх мэдээллийг тоо баримт, судалгаатай гаргаж танилцуулах.

НИЙСЛЭЛИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО. Reviewed by on . Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарт Хурлын А заал Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарт Хурлын А заал Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »