Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарт Хурлын Б зааланд 63%-ийн ирцтэйгээр болж өндөрлөлөө. Албан хаагчдын 37 хувь нь ээлжийн амралттай байв.
Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт, Байр ашиглалтын албаны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын ажлын талаар ЗСХ-ийн нийт албан хаагчдад танилцууллаа.
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг газрын дарга албан хаагчдад танилцуулав. Үүнд:
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс:
- Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр түүхий нүүрс хэрэглэхгүй байх, бусдад сурталчлан таниулах.
- Гадна талбайн орчны цэвэрлэгээг хийж, тохижилтонд анхаарах
- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах
Мөн цаг үетэй холбоотой асуудлаар Газрын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангах
- Байр ашиглалтын албаны үйл ажиллагаанд хийгдсэн хяналт шалгалтаар гарсан зөрчил, дутагдалыг арилгах, зөвлөмжийг хангаж ажиллах
- НЗЗ-ны 2 дугаар байр буюу Хангарьд ордны сантехникийн ус алдалтаас болж гарсан засварын ажлыг хийж дуусгах, хэрэгжилтийн явцыг танилцуулах.