Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарт Хурлын Б зааланд 64%-ийн ирцтэйгээр болж өндөрлөлөө. Албан хаагчдын 36 хувь нь ээлжийн амралттай байв.
Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Захиргааны ахлах мэргэжилтэн Г.Энхтуяа, Сантехникийн инженер Б.Ичинноров туршилтын хугацаанд хийгдсэн ажлын тайланг ЗСХ-ийн нийт албан хаагчдад танилцууллаа.
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2019 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг Орлогч дарга Ч.Однасан албан хаагчдад танилцуулав. Үүнд:
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс:
- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах
Мөн цаг үетэй холбоотой асуудлаар Газрын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Өвөлжилтийн бэлтгэл ажлыг чиглэл чиглэлийн дагуу хангаж, хийгдсэн ажлууд болон хийгдэх шаардлагатай ажлын талаар мэдээлэл хийх
- Байгууллагын дотоод хяналт шалгалтаар гарсан зөвлөмжийн дагуу хийгдсэн ажлын талаарх мэдээлэл хийх.
- 2019 оны 09 дүгээр сарын 01-ний байдлаар бүх албан хаагчдын ээлжийн амралтын талаарх мэдээлэл хийх.