Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарт Хурлын А зааланд 99%-ийн ирцтэйгээр болж өндөрлөлөө.
Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт, шинээр орсон ажилтныг танилцуулах болон бусад асуудлын талаар ЗСХ-ийн нийт албан хаагчдад танилцууллаа. Нийслэлийн удирдах ажилтнуудын 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг газрын дарга албан хаагчдад танилцуулав.
Үүнд: Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс:
1. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр сайжруулсан түлш хэрэглэх, бусдад сурталчлан таниулах.
2. Дээд газраас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж байх
3. 3 сарын хугацаатай цэвэрлэгээ, тохижилтын аян зарласан. Үүнтэй холбоотой НЗЗ-ны байруудын гадна тохижилт, цэвэрлэгээн дээр анхаарах.
4. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах
Мөн цаг үетэй холбоотой асуудлаар Газрын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.
1. Ажилтан, албан хаагчдын ээлжийн амралтыг зохих журмын дагуу зохион байгуулж амраах, Агентлаг хариуцсан ахлах нягтлан бодогч, нярав нарын ээлжийн амралтыг хариуцсан агентлагийн дарга нараас нь зөвшөөрлийг авч, хагас жилийн тайлан баланс, 2020 оны төсвийн төсөөллийг цаг хугацаанд нь төрийн санд хүлээлгэн өгсөн албан тоотыг хуулбарлан өгсний дараа олгох
2. 3 сарын хугацаатай цэвэрлэгээ, тохижилтын аян зарласантай холбогдуулан НЗЗ-ны байруудын гадна, дотор тохижилтын ажлыг сайжруулж, цэвэрлэгээн дээр анхаарах.
3. Байр ашиглалтын алба болон байр хариуцсан менежерүүд үргэлжилсэн бороо хур их орж байгаатай холбогдуулан дээврийн цэвэрлэгээг дахин хийх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах
4. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангаж ажиллах