Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын ээлжит мэдээллийн цагийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны Иргэний танхимд зохион байгууллаа. Энэ удаагийн мэдээллийн цагаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын сургалт, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Болормаа “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль түүний үйлчлэл” сэдвээр төрөөс иргэдэд үзүүлдэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авахдаа даатгалын сангаас ямар төрлийн хөнгөлөлт хэрхэн эдлэж болох болон МУ-ын Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн талаар тус тус мэдээллийг өгч, байгууллагын 214 ажилтан, албан хаагч 80%-ийн ирцтэй оролцлоо.
Мөн мэдээллийн цагаар ННҮГ-аас үзүүлж буй цэвэрлэгээ, үйлчилгээ, зоогийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд гарах шинэ санал, санаачилгыг дэмжин, идэвхжүүлэх зорилгоор НЗЗ-ны байрууд болон НҮНТ-ийн салбаруудад ажиллаж байгаа үйлчилгээ, техникийн ажилтнуудын дунд “Соёлтой үйлчилгээ-Бүтээлч санаа” сэдэвт болзолт уралдааныг 2019 оны 05 дугаар сарын 13-наас 06 дугаар сарын 13 өдрийг хүртэл 1 сарын хугацаатай зохион байгуулсан уралдааны дүнг танилцуулж, шалгарсан байруудыг зарлан, шагнаж урамшуулах ажлыг зохион байгууллаа. Тус болзолт уралдаанд НЗЗ-ны 5-н байр, НҮНТ-ийн 3-н салбарын 14 баг оролцсоноос НЗЗ-ны 5А байр 1, НҮНТ-ийн Дүнжингарав салбар 2, НЗЗ-ны 5В байр 3, НЗЗ-ны 2 дугаар байрны БАА-ны баг болон НҮНТ-ийн Драгон салбарын баг тусгай байрыг тус тус эзэлж байгууллагын удирдлагууд шагналыг гардуулж өглөө.