Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 10:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 16 давхарт Хүндэтгэлийн танхимд 99%-ийн ирцтэйгээр болж өндөрлөлөө. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт, 2019 оны Сургалтын төлөвлөгөөний дагуу хийгдсэн сургалт болон цаашид хийгдэх сургалт, НЗЗ-ны байруудын гадна болон дотоод орчинд хийсэн үзлэг, UB ERP системийн төрийн албан хаагчийн мэдээлэл хэрхэн оруулах талаар нийт ЗСХ-ийн албан хаагчдад танилцууллаа.
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг Дарга Х.Эрдэнэбилэг албан хаагчдад танилцуулав.
Үүнд:
1. 2020 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлд тусгах саналыг 2019 оны 06 дугаар сарын 25-ны дотор өгөх.
2. 2019 оны хагас жилийн тайлан, мэдээг Засгийн газрын А/335 дугаар тогтоолын дагуу 14 хоногийн дотор өгөх.
3. 2020 онд Нийслэлийн төсвөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын ажлын саналыг 2019 оны 06 дугаар сарын 25-ны дотор өгөх
4. НЗЗ-ны байруудын ойр орчимд гадна талын тохижилт, орц, гарц, хог хаягдлыг цэвэрлэж янзлах, хаягтай болгох зэрэг ажлуудыг хийх.
Үүнтэй уялдуулан газрын даргаас дараах үүрэг даалгаврыг өглөө.
- 2019 оны эхний хагас жилийн тайлан, мэдээг цаг хугацаанд нь өгөх.
- Санхүүгийн нягтлан бодогч, нярав нар тайлан, блансыг бэлдэж цаг хугацаанд нь өгөх.
- Байр ашиглалтын албаны дарга, НЗЗ-ны 2 дугаар байрны менежер нар хойд талын хашааны талаар зохих хүмүүстэй нь уулзаж хашааг засаж, янзлах талаар шийдэлд хүрэн, ямар шийдэлд хүрсэн талаар танилцуулах.
- Наадмын бэлтгэл ажлыг хангах.
- ЗСХ-ийн дарга, Үйлчилгээний албаны дарга нар наадмаар ажиллах хүмүүсийн хуваарийг урьдчилсан байдлаар гаргаж танилцуулах.
- Цахилгааны болон сантехникийн инженерүүд НҮНТ-ийн 3 байрууд болон НЗЗ-ны 4 дүгээр байраар явж бохирын үнэр гарч байгааг үзэх, арилгах шийдлийг олох.
Байр хариуцсан менежерүүд хариуцсан байрандаа хийгдэж байгаа ажлыг өнгөтэй, үзэмжтэй, чанартай сайн хийлгэх талаар сайн анхаарах хэрэгтэй. Мөн авсан зүйлс, хийсэн зүйлүүдийг нь ДХШҮ-ний ажилтан хяналт тавих, үзэж харж, мэдээлэх.