Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны 14 давхарт Хурлын Б зааланд 99%-ийн ирцтэйгээр болж өндөрлөлөө.
Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт, шинээр орсон ажилтныг танилцуулах болон бусад асуудлын талаар нийт ЗСХ-ийн албан хаагчдад танилцууллаа.
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2019 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг Орлогч дарга С.Доржсүрэн албан хаагчдад танилцуулав. Үүнд:
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс:
- Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээр хариуцлагатай хангаж ажиллахыг анхааруулсан.
- 6 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Нийслэл хот орчимд үргэлжилсэн их хэмжээний бороо орох тул үер усны аюулаас болгоомжтой байхыг анхааруулав.
Мөн цаг үетэй холбоотой асуудлаар Газрын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Үндэсний их баяр наадмаар ажиллах ажилтан, албан хаагчдын нэрс, ажлын хуваарийг нарийвчлан гаргаж танилцуулах.
- Наадмын хүлээн авалтуудын цаг, хуваарийг асууж тодруулан хоолны цэс гаргаж тохирох.
- Байр хариуцсан менежерүүд 6 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд орох үргэлжилсэн аадар бороотой холбогдуулан дээврийн цэвэрлэгээ хийх, болзошгүй аюул, гэмтлээс сэргийлэх.
- Агентлаг хариуцсан ахлах нягтлан бодогч, нярав нарын ээлжийн амралтыг хариуцсан агентлаг болон төрийн сангийн холбогдох хүмүүсээс тодруулж, эдлүүлэх. /хагас жилийн тайлан, 2020 оны төсвийн төсөөллийг цаг хугацаанд нь бэлэн болгосон эсэхийг асуух/