БАЙР ХАРИУЦСАН МЕНЕЖЕРҮҮДЭД “УДИРДАХУЙН УХААН” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийслэлийн Засаг захиргааны 5-н байр, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон, Мишээл, Дүнжингарав салбаруудын байр хариуцсан менежерүүдэд зориулсан “Удирдахуйн ухаан” сэдэвт сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Хангарди ордонд зохион байгууллаа.

Сургалтыг Олон улсын Хүний нөөцийн хөгжлийн академийн захирал, Удирдахуйн ухааны магистр, Хүний нөөцийн удирдлагын мэргэшсэн зөвлөх Н.Амаржаргал хөтлөн явуулж, сургалтанд байр хариуцсан 8 менежер хамрагдлаа.

Тус сургалтаар удирдах ажилтны ёс зүй, ажилтнуудынхаа төдийгүй өөрийнхөө ажилдаа хандах үзэл, хандлага, ур чадвар, хүсэл тэмүүлэлийг нэн тэргүүнд анхаарч гол шалгуур үзүүлэлтээ болгож, тэднийг сэдэлжүүлж, урам өгч, шинэ арга барилаар үр ашигтай, бүтээмжтэй удирдан ажилласанаар гарах эерэг үр дүн болон өдөр тутмын харилцаандаа гаргадаг алдаанаас үүдэлтэй сөрөг үр дагаварыг тайлбайрлаж, практик дээр суурилсан дасгалуудыг ажилуулах зэргээр
зохион байгуулж явууллаа.

БАЙР ХАРИУЦСАН МЕНЕЖЕРҮҮДЭД “УДИРДАХУЙН УХААН” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Reviewed by on . Нийслэлийн Засаг захиргааны 5-н байр, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон, Мишээл, Дүнжингарав салбаруудын байр хариуцсан менежерүүдэд зориулсан “Удир Нийслэлийн Засаг захиргааны 5-н байр, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон, Мишээл, Дүнжингарав салбаруудын байр хариуцсан менежерүүдэд зориулсан “Удир Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »