“БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, АЖИЛТНЫ ХАРИЛЦАА, ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас үйлчилгээний ажилтнуудынхаа дунд байгууллагын соёлыг төлөвшүүлэх, идэвхжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, дадлага туршлагатай олон жил ажилласан ажилтнуудын ажлын арга барил туршлагаас шинэ залуу ажилтнуудтай хуваалцуулах үүднээс “Байгууллагын соёл, ажилтны харилцаа, хандлага” сэдэвт сургалтыг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтыг Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын үйлчилгээний албаны даргын албан үүргийг хашиж байсан туршлагатай ахмад ажилтан Д.Энхтуяа удирдан явуулсан бөгөөд сургалтаар ажилтуудын оролцоог нэмэгдүүлэх, эерэг хандлагыг төлөвшүүлэх, асуудлыг шийдвэрлэх, ажил амьдралын тэнцвэрийг зөв хуваарилах зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх, харилцан ярилцах хүрээнд явагдлаа. Тус сургалтанд Нийслэлийн Засаг захиргааны 1 болон 2 дугаар байрны үйлчилгээний 30 гаруй ажилтныг хамрууллаа.

“БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ, АЖИЛТНЫ ХАРИЛЦАА, ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Reviewed by on . Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас үйлчилгээний ажилтнуудынхаа дунд байгууллагын соёлыг төлөвшүүлэх, идэвхжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, дадлага туршл Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газраас үйлчилгээний ажилтнуудынхаа дунд байгууллагын соёлыг төлөвшүүлэх, идэвхжүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих, дадлага туршл Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »