МЭДЭЭЛЛИЙН ЦАГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын ээлжит мэдээллийн цагийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны Иргэний танхимд зохион байгууллаа. Энэ удаагийн мэдээллийн цагаар Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын хүрээлэнгийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнээр “Хүүхдийн хүмүүжилд эцэг, эхийн оролцоо” сэдвээр Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан болон орчин үеийн гэр бүл бүрийн амьдралын онцлог хэв маяг, мөн эцэг, эхийн харилцаа нь ирээдүйд хүүхдийн өөртөө итгэлтэй, бусадтай зөв харилцах чадвартай зөв бие хүн болж төлөвшихөд хэрхэн нөлөөлж байдаг талаар мэдээлэл хийлгэж, байгууллагын 202 ажилтан, албан хаагчид 78.9 %-ийн ирцтэйгээр оролцлоо.

Мөн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан байгууллагын эцэг, эхийн зөвлөлөөс зохион байгуулсан “Хүүхэд бүхэн инээж байг” арга хэмжээний хүрээнд хийгдсэн ажлуудыг танилцуулж, тэдгээрийн нэг болох ажилтан, албан хаагчдын 48 хүүхдийн чөлөөт сэдвээр зурсан 68 бүтээлээр “Би зурах дуртай” гар зургийн үзэсгэлэн гаргаж сонирхууллаа.

Гар зургийн үзэсгэлэнд идэвхитэй оролцсон 48 хүүхдүүд, мөн 2018-2019 оны хичээлийн жилд сурлага, урлаг, спортоор амжилт үзүүлсэн шилдэг 20 бяцхан авъяастнуудад талархал, Монголын хүүхдийн ордны сурагчдын нэгдсэн тоглолтын тасалбарын хамт гардуулж, байгууллагын зүгээс 0-15 насны нийт 264 хүүхдэд гарын бэлэг өглөө.

МЭДЭЭЛЛИЙН ЦАГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Reviewed by on .  Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын ээлжит мэдээллийн цагийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны Иргэний т  Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын ээлжит мэдээллийн цагийг 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байрны Иргэний т Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »