Нийслэлийн эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5-17 дах хэсэгт “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулна” гэж заасны дагуу эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг ажилтан, албан хаагчдад ойртуулах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, эрт илрүүлэгт хамруулах, эрүүл мэндийн боловсрол олгох, мэдээлэл өгөх зорилгоор “Эрүүл ажлын байр” аяныг 2019 оны 05 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд дараах 4 үндсэн чиглэлийн дагуу зохион байгууллаа. Үүнд:
- Урьдчилан сэргийлэх үзлэгийн багц /Цусны дэлгэрэнгүй шинжилгээ, Рентген зураг, Хэвлийн эхо, Зүрхний цахилгаан бичлэг, Цусан дах сахар хэмжих, Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг/
- Элэгний В, С вирусын илрүүлэг шинжилгээ
- Эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл өгөх
- Зохистой хооллолтын зөвлөгөө өгөх
Энэхүү аяныг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, 1-3, 10 дугаар хорооны Өрхийн Эрүүл мэндийн төвүүд, “Монос фарм” трейд хамтран зохион байгуулж, байгууллагын 250 гаруй ажилтан, албан хаагчдыг хамрагдлаа.