Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2019 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 10:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын А танхимд 100%-ийн ирцтэйгээр болж өндөрлөлөө. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт, ЗСХ-ийн албан хаагчдын хийсэн хариуцлагатай эргүүл жижүүрийн талаар, НЗЗ-ны байруудын аюулгүй ажиллагаа, үйлчилгээний алба болон зоогийн газарт хяналт шинжилгээ хийсэн ажлын талаарх тайлан мэдээг нийт албан хаагчдад танилцууллаа. Нийслэлийн удирдах ажилтнуудын 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг Дарга Х.Эрдэнэбилэг албан хаагчдад танилцуулав.
Үүнд:
Нэг. Өвөлжилийн бэлтгэл ажлыг эртнээс хангах
Хоёр. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах
Гурав. 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр болох бүх нийтийн Марафонд идэвхитэй оролцох.
Дөрөв. Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагуудын ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, камержуулах, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллах талаар үүрэг даалгавар өгсөн.
Үүнтэй уялдуулан газрын даргаас дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Долоо хоногийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн мэдээг цаг хугацаанд нь гаргаж өгч байх.
- Зоогийн газруудын үйлчилгээ, чанарыг сайжруулхаас гадна цаг бүртгэлд хяналт тавьж ажиллах.
- Зоогийн газруудыг эмийн сантай болгох.
- Агентлаг хариуцсан нярав, нягтлан бодогч нар төсвийн төсөл болон бодлогын баримт бичгийг яаралтай гаргаж өгөх,
- Наадмын бэлтгэл ажлыг эртнээс хангаж эхлэх, наадмын хүлээн авалт болон гэрт нэн шаардлагатай эд материалын жагсаалтыг гаргаж танилцуулах.
- Хаврын орчны тохижилтын ажлыг хуваарийн дагуу үргэлжлүүлж хийж дуусгах.