МЭДЭЭЛЛИЙН ЦАГ БОЛЛОО.

Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын нийт ажилтан, албан хаагчдын ээлжит мэдээллийн цагийг Нийслэлийн Засаг захиргааны 5-р байрны Иргэний танхимд 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Энэ удаагийн мэдээллийн цагаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр сургалт, зөвлөх үйлчилгээг дагнан үзүүлдэг “Төгс Баян Хүрээ” ХХК-ийн захирал Х.Баярмагнай сургалтыг явуулж нийт 190 гаруй ажилтан албан хаагчид хамрагдаж 81%-ийн ирцтэй байлаа.

 Тэрээр энэхүү сургалтаараа энэ салбарт мөрдөгдөж байгаа олон улсын гэрээ конвенц болон хууль тогтоомжийн талаар товч мэдээлэл хийсний дараагаар байгууллагын ажилтан, албан хаагчид ажлын байран дээрээ хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт, дүрэм журмыг дагаж мөрдөж ажиллаагүйн улмаас гарах үр дүн бидний болон бусдын амь нас, байгууллагад ямар сөрөг үр дагавар авчирдагийг анхааруулж, энэ нь түүний сургалтын гол зорилго юм гэдгийг онцлон хэллээ.

МЭДЭЭЛЛИЙН ЦАГ БОЛЛОО. Reviewed by on . Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын нийт ажилтан, албан хаагчдын ээлжит мэдээллийн цагийг Нийслэлийн Засаг захиргааны 5-р байрны Иргэний танхимд 2019 оны 05 Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын нийт ажилтан, албан хаагчдын ээлжит мэдээллийн цагийг Нийслэлийн Засаг захиргааны 5-р байрны Иргэний танхимд 2019 оны 05 Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »