ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ АЖЛЫН ТУРШЛАГА СОЛИЛЦУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас Нийслэлийн Засаг захиргааны байрууд болон НҮНТ-ийн салбаруудад цэвэрлэгээ, үйлчилгээ, техникийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг ажилтан, албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт шинжилгээг хийж дүнг тухай бүр ажилтнуудад танилцуулах ажлыг улирал бүр зохион байгуулан ажилладаг.

Ажилтан, албан хаагчдын ажлын ур чадварыг дээшлүүлж, цэвэрлэгээ, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилгоор НЗЗ-ны байрууд, НҮНТ-ийн салбаруудын ажилтнуудыг ажлын туршлага солилцуулахаар байруудын ахлагч нараас бүрдсэн 10 гаруй хүнийг байгууллагын цэвэрлэгээ, үйлчилгээ, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартуудыг амжилттай хэрэгжүүлж байгаа НҮНТ-ийн Мишээл салбарын үйл ажиллагаатай танилцуулж, туршлага солилцох ажлыг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ АЖЛЫН ТУРШЛАГА СОЛИЛЦУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА Reviewed by on . Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас Нийслэлийн Засаг захиргааны байрууд болон НҮНТ-ийн салбаруудад цэвэрлэгээ, үйлчилгээ, техникийн үйл ажиллагааг хариуцан Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газраас Нийслэлийн Засаг захиргааны байрууд болон НҮНТ-ийн салбаруудад цэвэрлэгээ, үйлчилгээ, техникийн үйл ажиллагааг хариуцан Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »