ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэл хотын хэмжээнд зохион байгуулж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлт өнөөдөр буюу 2019 оны 04 сарын 24 өдөр жанжин Сүхбаатарын талбайд боллоо.
Нээлтийн арга хэмжээнд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга хошууч, генерал Т.Бадрал нар болон албаны бусад зочид, нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 116 байгууллагын ажилтан, албан хаагчид  идэвхтэй оролцсон.
Энэ удаагийн сургуулийн гол зорилго нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргааны болон ААН, албан байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоо, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сургаж бэлтгэх замаар тэдний үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэхэд оршиж байгааг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цохон хэллээ.  
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтийн ажиллагааны нэгдсэн жагсаалд ННҮГ-аас 37 ажилтан, албан  хаагчийн бие бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.


 

ГАМШГААС ХАМГААЛАХ ИЖ БҮРЭН СУРГУУЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО. Reviewed by on . Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэл хотын хэмжээнд зохион байгуулж буй Гамшгаас ха Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэл хотын хэмжээнд зохион байгуулж буй Гамшгаас ха Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »