Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 2019 оны 04 дугаар сарын 22-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын А танхимд 99,5%-ийн ирцтэйгээр болж өндөрлөлөө.
Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлт, 2019 оны нэгдүгээр улирлын ажлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, 7 хоногийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн талаар мэдээлэл өгч, газрын даргын А/26, А/27 дугаар тушаалыг нийт албан хаагчдад танилцууллаа.
Нийслэлийн удирдах ажилтнуудын 2019 оны 04 дугаар сарын 22-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврыг Дарга Х.Эрдэнэбилэг албан хаагчдад танилцуулав. Үүнд:
Нэг. Хуурайшилт их байгаатай холбогдуулан гал түймрийн аюулаас болгоомжлох.
Хоёр. “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн хүрээнд иргэд түр цугларах талбайд гарч, дадлага сургуульд оролцохтой холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ажил эхлэх, дуусах цагийг 10.00-19.00 минут байхаар гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/339 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах
Гурав. Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангуулах, камержуулах, ажилтан, албан хаагчдынхаа эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллах талаар үүрэг даалгавар өгсөн.
Үүнтэй уялдуулан газрын даргаас дараах үүрэг даалгаврыг өглөө.
- НЗЗ-ны байруудын галын аюулгүй байдлыг шалгаж, камерын ажиллагаанд үзлэг шалгалт хийх.
- Аваарын гарцын тэмдэг, галын хор, цахилгааны утас, залгууруудад үзлэг шалгалт хийж, аюулгүй ажиллагааг хангах.
- Нийслэлийн гамшгаас хамгаалах бэлтгэл сургуулилтын өдрүүдэд архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байх.
- НЗЗ-ны 1, 2 дугаар байрны гадна, дотно тохижилтын ажил, шаардлагатай засварын ажлуудыг хийж дуусгах.
Хаврын орчны тохижилтын ажлыг хуваарийн дагуу үргэлжлүүлж хийж дуусгах.