Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “ Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг 2019 оны 04 сарын 20-ны өдөр зохион байгуулсны дагуу Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын 227 ажилтан, албан хаагч Туул голын эрэг орчмын 1600м хуваарьт газрын хог хаягдлыг цэвэрлэж 273 ширхэг шуудай хогийг түүж цэвэрлэн нийслэл хотынхоо өнгө үзэмж, цэвэр, эрүүл орчин бүрдүүлэх энэхүү арга хэмжээнд идэвхитэй оролцлоо.