Төрийн албан хаагчдын ажиллах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхээр үзүүлж буй цэвэрлэгээ, үйлчилгээний ажлын чанарыг дээшлүүлэх, ажилтан, албан хаагчдыг чадавхижуулж төрийн албыг тогтвор суурьшилтай албан хаагчдаар хангах зорилгоор Төр Засгийн үйлчилгээ эрхлэх газрын дэргэдэх сургалтын төвөөс зохион байгуулан явуулдаг үйлчилгээний ажилтны мэргэжлийн үнэмлэх, зэрэг олгох онол, практикын сургалтанд 20 ажилтныг хамруулж, 2019 оны 05 сарын 02-ны өдөр мэргэжлийн үнэмлэхийг олгох арга хэмжээ Төрийн ордонд боллоо.
Тус арга хэмжээнд Төр Засгийн үйлчилгээ эрхлэх газрын дэд дарга Б.Лосол, Захиргааны хэлтсийн дарга, сургалтын төвийн захирал Д.Адъяахүү, сургалтын төвийн менежер Б.Энхтөр, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Ч.Шинэчимэг, Захиргааны ахлах мэргэжилтэн Г.Энхтуяа нар оролцож ажилчидад баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.