Үйлчилгээний ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах, төрийн албыг тогтвор суурьшилтай албан хаагчдаар хангах зорилгоор Төр Засгийн үйлчилгээг эрхлэх газраас зохион байгуулан явуулдаг үйлчилгээний ажилтны мэргэжлийн зэрэг, үнэмлэх олгох онол, практикын сургалтанд 2019 оны 03 сарын 21-ээс 04 сарын 03-ны өдрүүдэд нийт 20 ажилтан хуваарийн дагуу хамрагдлаа.
Сургалт нийт 10 хоног явагдсан бөгөөд хамрагдсан нийт ажилтан, албан хаагч сургалтаа амжилттай дүүргэж мэргэжлийн зэрэг болон үнэмлэх авах болзлоо хангаад байна.