Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд цэргийн хэргийн мэдлэг олгох, жагсаалын бэлтгэл хангуулах сургалт 04 сарын 04-ний өдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чинбатын удирдлаган дор явагдлаа.
Сургалт хуваарийн дагуу 04 сарын 02-18 өдрүүдэд, нийт 6 удаа явагдах бөгөөд Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын 38 ажилтан, албан хаагч жагсаалын бэлтгэл хангуулах дадлага сургалтанд бүрэн ирцтэйгээр хариуцлагатайгаар оролцож байна.