Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвтэй хамтран “Хувь хүний хөгжил” сэдвээр Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын багш А.Энхцэцэг нийт 40 гаруй ажилтан, албан хаагчдад сургалтыг 2019 оны 03 сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг Захиргааны 4-р байранд зохион байгуулж явуулав.
Тус сургалтаар ажилтан, албан хаагчдын харилцаа хандлагыг эерэг зөв болгох, хувь хүний төлөвшил, зөв зан үйл, зан үйлээс шалтгаалж гарах үр дагаварын талаар зөвлөгөө, мэдээлэл өгсөн үр өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө.