НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГЫН 3 САРЫН 11-НИЙ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2019 оны Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 03 дугаар сарын 11-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын Б танхимд болж өндөрлөлөө.

Албан хаагчдын ирц 99,9%-тай оролцсон.

  1. Өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗСХ-ийн дарга Ч.Шинэчимэг танилцууллаа.  
  2. Нийтлэг үйлчилгээний газарт албан тушаал дэвшин ажиллаж буй Цахилгааны инженер Б.Батсүрэн, Үйлчилгээний албаны дарга М.Алтантуяа, Үндсэн хөрөнгө хариуцсан нярав Г.Рэнцэнханд нарыг Захиргааны ахлах мэргэжилтэн Г.Энхтуяа танилцуулав.
  3. Эмэгтэйчүүдийн Олон улсын эрхийг хамгаалах өдөр болон амралтын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүр хэрхэн хийгдсэн талаар Байр ашиглалтын албаны дарга Г.Батзаяа танилцуулав.
  4. 2019 оны 1,2 дугаар сарын цаг ашиглалтын талаар Дотоод хяналт шинжилгээ-үнэлгээний ажилтан Т.Итгэл танилцуулав.  
  5. Монгол улсын Төрийн албан тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор хэрэгжүүлэн мөрдөх ЗГ-аас 2019 онд шинээр батлагдан гарсан зарим тогтоол болон ёс зүйн дүрэм, гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, үр дүнг үнэлэх журмын талаар Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Ч.Шинэчимэг танилцууллаа.
  6. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын 2018 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэхэд илэрсэн нийтлэг зөрчил дутагдлыг 2019 оны үйл ажиллагаандаа хэрэгжүүлж мөрдөж ажиллах тухай зөвлөмжийг газрын дарга танилцуулав.

Мөн 3 дугаар сарын 05-ны өдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар болон байгууллагын үйл ажиллагаа, цаг үетэй холбоотой асуудлын талаар дарга Х.Эрдэнэбилэг дараах үүрэг даалгаврыг өглөө.

Үүнд:

  • 2019 оны хаврын тохижилтын ажлын саналаа яаралтай ирүүлэх. /Байр ашиглалтын алба, Үйлчилгээний алба, Байр хариуцсан менежерүүд болон холбогдох албан тушаалтнууд/
  • Агентлаг хариуцсан ахлах нягтлан бодогч, нярав нарын гурвалсан гэрээний саналыг хурдавчилж, нэмэх санал байвал тусгах, батлуулах. /Хууль, эрх зүй, тогтоол шийдвэрийн хэрэгжилт хариуцсан ажилтан Э.Хоролдулам/
  • НББ-ийн “Бодлогын баримт бичиг” манай байгууллагад байгаа эсэх, хэрэв байхгүй бол боловсруулж батлуулах. /Ерөнхий нягтлан бодогч Х.Цогзолмаа/
  • 1 дүгээр улирал дуусч байгаатай тул Ур чадвар дүгнэх ажлын хэсгийн бэлтгэл ажлыг эрт хангах. /Захиргаа, санхүүгийн хэлтэс/
  • Агентлаг хариуцсан ахлах нягтлан бодогч, нярав нар 2018 оны Аудитын дүгнэлтээ биечлэн танилцуулах.
НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГЫН 3 САРЫН 11-НИЙ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО. Reviewed by on . 2019 оны Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 03 дугаар сарын 11-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын Б танхимд болж өндөрлөлөө. А 2019 оны Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 03 дугаар сарын 11-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын Б танхимд болж өндөрлөлөө. А Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »