Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан зохион байгуулж буй “ Их хотын бүсгүйчүүд-2019” хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд “Нэг зүрх-нэг Нийслэл” аяныг 02 дугаар сарын 27-03 сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулж явууллаа. Тус аяны хүрээнд Нийтлэг үйлчилгээний газраас Алдарт эхийн одонтой 25 ээжүүд, зорилтод бүлгийн 32 эмэгтэй ажилтан, албан хаагчдыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Энэхүү арга хэмжээний үеэр эмэгтэй ажилтан, албан хаагчдын дунд “Би Монгол эмэгтэй” шүлгийн уралдааныг зарлан явуулж, нийт 35 шүлэг ирсэнээс НЗЗ-ны 1-р байрны Н.Энхмаа, НЗЗ-ны 2-р байрны Х.Ундармаа, НҮНТөв Мишээл салбарын ажилтан Ц.Цэцэгмаа нарын шүлэг шилдгээр шалгарч, шүлгийн эздийг дурсамж бичиг, гарын бэлгийг улаан сарнайн хамтаар шагнаж урамшууллаа. Мөн хамгийн олон хүүхэдтэй 3 эмэгтэй албан хаагчды ажлын байран дээр байгууллагын удирдлагууд өөрсдийн биеэр очиж дурсамж бичиг болон гарын бэлэг гардуулав.
Мөн манай хамт олны төлөөлөл Чингэлтэй дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт буюу нийслэлийн иргэдийн амьдрах орчинг цэвэр цэмцгэр байлгах их үйлст зүтгэж үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажил үүргээ гүйцэтгэн ажилладаг ТҮК-ийн 20 эмэгтэй ажилтнуудыг өглөө 05 цагийн орчим халуун хоол /бургер /, цайгаар дайлж халамжийн гараа сунган бэлэг барив.
Байгууллагынхаа хамгийн олон хүүхэдтэй, Хангарди ордоны слесарь Ю.Мягмарсүрэнгийн гэр бүлийн хүн болох эхнэр Б.Отгонцэцэгт /НЗЗ-ны 5-р байрны үйлчилгээний ажилтан/ гоо сайхны иж бүрэн үйлчилгээг үзүүлж, гэр бүлийн дурсгалт зургийг гардуулан тэдний нэг өдрийг гэнэтийн сюрпризүүдээр дүүрэн өнгөрүүлсэн зэрэг арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж явууллаа.