НЗЗ-ны 5-р байрны Иргэний танхимд 2019 оны байгууллагын эхний мэдээллийн цагийг зохион байгуулав.Мэдээллийн цагаар БСШУЯ, Биеийн тамир спортын бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Тунгалаг “Дасгал хөдөлгөөн-эрүүл аж төрөхүй” сэдвээр, ОУ-ын Хүний нөөцийн хөгжлийн академийн захирал Н.Амаржаргал “Биеэ зөв авч явах хувийн соёл, эрүүл сэтгэлгээ зөв хандлагатай, өндөр бүтээмжтэй ажиллаж амьдрах ухаан” сэдвээр лекц уншлаа. Илтгэгч Ж.Тунгалаг өөрийн лекцээр өнөө үед бидний өмнө тулгамдсан асуудлуудын нэг болох хөдөлгөөний дутагдал, таргалалт, түүнээс хэрхэн сэргийлж бие физиологийн хувьд эрүүл байхаас гадна нийгмийн амьдралын зөв хэв маягаар эрүүл аж төрөх тухай сонирхолтой сэдвийг хөндөн ярилцаж, энэ талаар зөвлөгөө зөвлөмжийг өглөө. Илтгэгч Н.Амаржаргал харилцаанд хамгийн чухал байнгын баримтлах шаардлагатай зүйлс юу болох, бидний өөрсдөө ч мэдэлгүй гаргадаг түгээмэл алдаа юу байдаг, ажилдаа болон хувийн амьдралдаа цагийн зохицуулалтыг хэрхэн зөв хувиарлах, түүний давуу талыг бүтээлчээр ашиглаж болох талаар ярилцсан сургалт болж өндөрлөлөө. Энэ удаагийн мэдээллийн цагаар ажилтан, албан хаагчид нийт 98.9%-ийн ирцтэйгээр оролцлоо.