2019 оны Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 02 дугаар сарын 18-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын А танхимд болж өндөрлөлөө.
Албан хаагчдын ирц 99.8%-тай оролцсон.
- Өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗСХ-ийн дарга Ч.Шинэчимэг танилцууллаа.
- Сар шинийн баяр болон амралтын өдрүүдэд хариуцлагатай эргүүл, жижүүр хэрхэн хийгдсэн талаар Байр ашиглалтын албаны дарга Г.Батзаяа танилцуулав.
Тухайн өдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар болон байгууллагын үйл ажиллагаа, цаг үетэй холбоотой асуудлын талаар дарга Х.Эрдэнэбилэг дараах үүрэг даалгаврыг өглөө.
Үүнд
- Нийслэл Улаанбаатар хотын үүсч хөгжсөний 380 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл ажлыг чиглэл тус бүрээр хангах
- 4 дүгээр сард Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны хүрээнд Байр ашиглалтын алба болон Үйлчилгээний алба бэлтгэл ажлыг хангах
- Сахилга бат, дэг журмыг сайжруулах арга хэмжээний хүрээнд цаг ашиглалтыг сайжруулах тал дээр анхаарах
- 02 сарын 19-ний өдөр зохион байгуулагдах арга хэмжээтэй холбогдуулан /БСШУЯ/ 14 давхрын хурлын заалны тоног төхөөрөмжийн бэлтгэл ажлыг хангах.
- KFC түргэн хоолны газраас олон хүн хордсон гэх мэдээлэлтэй холбоотойгоор зоогийн газрын ундны усыг шинжлүүлэх, зоогийн газрын ажилчдын эрүүл мэндийн дэвтрийг шалгах, үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллахыг зоогийн газрын менежер болон Н.Энхзаяа эмч нарт анхааруулав.