Монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Урвуулагч хэмээх шороон гахай жилийг угтаж Нийслэлийн Нийтлэг Үйлчилгээний газарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан 80 гаруй ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Энэ арга хэмжээний үеэр Монголын Ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр Ж. Цэдэнсодном, С.Даваасамбуу, Нийслэлийн ахмадын хорооны “Хүндэт тэмдэг”-ээр Л.Долгор, Б.Доржпүрэв ахмадуудыг тус тус шагналаа.
Мөн уг арга хэмжээний үеэр байгууллагын ахмадын зөвлөлөөс азын сугалааны тохирлыг явуулж, сугалаагаар 2 ахмадыг Манжуур хот, Буриадын Улаан-Үд хотын Итгэлт хамбын аялалд аялах эрхийн бичгийг гардуулан өгсөн арга хэмжээ болж өндөрлөлөө.