НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2019 оны Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 02 дугаар сарын 01-ны өдрийн 12:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын танхимд болж өндөрлөлөө.

Албан хаагчдын ирц 99.8%-тай оролцсон.

  1. Өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗСХ-ийн дарга Ч.Шинэчимэг танилцууллаа.  
  2. Сар шинийн баяр болон амралтын өдрүүд олон хоногоор үргэлжилж байгаатай холбогдуулан даргын тушаалаар томилогдсон Хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарийг Байр ашиглалтын албаны дарга Г.Батзаяа танилцуулав.
  3. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны 3 дугаар тэмлэглэлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн асуудал болоод албан хаагчдын 2019 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөг бэлтгэх, авах талаар зөвлөмж өгч, бусад байгууллагын бусад үйл ажиллагаатай холбоотой төлөвлөгөөг 2 дугаар сарын 13-ны дотор гаргаж газрын даргааг батлуулах талаар ЗСХ-ийн дарга Ч.Шинэчимэг танилцуулав.
  4. Нийтлэг үйлчилгээний газарт шинээр ажилд орсон зарим албан хаагчийг Хүний нөөцийн менежер Г.Энхтуяа танилцуулав.

                  Дотоод ажил, сургалт хариуцсан ажилтан Л.Номинтуяа
                  Байр хариуцсан менежер Б.Батцэцэг

Тухайн өдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар болон байгууллагын үйл ажиллагаа, цаг үетэй холбоотой асуудлын талаар дарга Х.Эрдэнэбилэг дараах үүрэг даалгаврыг өглөө.

Үүнд:

  • Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хурлын тэмдэглэлийн үүрэг даалгаврын дагуу тайлан мэдээ, биелэлтийг гаргаж өгөх.
  • Байр ашиглалтын алба Сар шинийн баярын хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарийн дагуу гарах албан хаагчдад үүрэг чиглэл өгөн гарын үсэг зуруулж авахаас гадна , инженер, шугам сүлжээнд хяналт тавьж ажиллах.
  • Захиргаа, санхүүгийн хэлтсийн албан хаагчид 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг “Иргэдийн оролцоотой-хөгжлийн жил” болгон зарласантай уялдуулан гаргаж өгөхөөс гадна гүйцэтгэлийн төлөвлөгөө болгон өөрчлөж гаргаж өгөх.
  • Байр ашиглалтийн алба Шуурхай баг бүрэлдэхүүнийг тушаалаар гаргаж батлуулах.
НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО. Reviewed by on . 2019 оны Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 02 дугаар сарын 01-ны өдрийн 12:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын танхимд болж өндөрлөлөө. Алб 2019 оны Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 02 дугаар сарын 01-ны өдрийн 12:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын танхимд болж өндөрлөлөө. Алб Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »