НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2019 оны Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 01 дугаар сарын 21-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын танхимд болж өндөрлөлөө.

Албан хаагчдын ирц 99.8%-тай оролцсон.

  1. Өмнөх шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг ЗСХ-ийн дарга Ч.Шинэчимэг танилцууллаа.  
  2. 1/7-оос 1/21 хооронд хариуцлагатай эргүүл, жижүүр хэрхэн хийгдсэн талаар Байр ашиглалтын албаны дарга Г.Батзаяа танилцуулав.
  3. Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дээр яригдсан асуудлын талаар албан хаагчдад Орлогч дарга С.Доржсүрэн танилцууллаа.
  4. Цаг үетэй холбоотой үүрэг даалгаврыг Газрын дарга Х.Эрдэнэбилэг өгөв.

Тухайн өдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгавар болон байгууллагын үйл ажиллагаа, цаг үетэй холбоотой асуудлын талаар дарга Х.Эрдэнэбилэг дараах үүрэг даалгаврыг өглөө.

Үүнд:

  • Байр ашиглалтын албаны дарга, хоёр инженер Сар шинийн баярын хариуцлагатай эргүүл жижүүрийн хуваарийг гаргаж, инженерийн, шугам сүлжээний асуудлаа одооноос үзэж, хяналт тавьж явах.
  • Үйлчилгээний албаны дарга Л.Уранхайч, НЗЗ-ны байруудад Сар шинийн байрын их цэвэрлэгээ үйлчилгээг бүрэн хийж дуусгах
  • Захиргаа, санхүүгийн хэлтсийн албан хаагчид 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг “Иргэдийн оролцоотой-хөгжлийн жил” болон ажлын байрны тодорхойлолттойгоо уялдуулан гаргаж өгөх.
  • Зоогийн газрын менежер, ерөнхий тогооч хоол үйлдвэрлэлт дээр гахайн махыг хэрэглэхгүй байх тал дээр анхаарах, сар шинийн зоогийн үйлчилгээний бэлтгэл ажлыг хангах.
НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГЫН ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО. Reviewed by on . 2019 оны Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 01 дугаар сарын 21-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын танхимд болж өндөрлөлөө. Алб 2019 оны Нийтлэг үйлчилгээний газрын даргын шуурхай зөвлөгөөн 01 дугаар сарын 21-ны өдрийн 14:00 цагт НЗЗ-ны 2 дугаар байрны хурлын танхимд болж өндөрлөлөө. Алб Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »