Тулгар төрийн байгуулагдсаны 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний Их баяр наадмын арга хэмжээнд Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын нийт 86 ажилтан, албан хаагчид хариуцсан ажил үүргийнхээ дагуу үндсэн 4 байршил Хүй 7 худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, 61 гарам, Уяачдын наадмын бэлтгэл ажлыг ханган хүндэтгэлийн хүлээн авалтын гэрүүдийг барих, гал тогооны зөөврийн сууцуудыг байршуулах болон инженерийн техник, тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах, цэвэрлэгээ үйлчилгээний ажлыг түргэн шуурхай гүйцэтгэх, хүндэтгэлийн зоогийн үйлчилгээг үзүүлэн ажилласан.
The Capital City’s General Services Department employed 86 people in total to work on the National Naadam celebration, Indicating 2233 years of the State’s establishment, 818 years of the Great Mongolia, 103 years of the People’s Revolution, and 4 main locations “Hui 7 Hudag” “Central Stadium” “61 garam” and Celebration for race horse trainers. For these locations we provided preparation of Constructed reception houses, placed portable kitchens, maintained the regular operation of engineering techniques and equipment, expeditiously completed cleaning services, and provided dinner service.
Үндэсний Их баяр наадмын хүндэтгэлийн хүлээн авалтын үеэр Монгол Улсын Их хурлын дарга, Нийслэлийн Засаг дарга, Их хурлын гишүүд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, гадаадын консул, зочид, төлөөлөгчид, элчин сайдууд, гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат корпусын тэргүүн, дүүргүүдийн Засаг дарга, Тамгын газрын дарга нар, албан хаагчид, үе үеийн ахмадууд, иргэд нийт 5010 хүнд Монгол үндэсний зоог, европ болон зочдын сэтгэлд нийцсэн зоогийн үйлчилгээг стандартын дагуу эрүүл чанартай хүнсээр бэлтгэн, түргэн шуурхай мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулалтайгаар үйлчлэн ажилласан.
During the National Great Holiday reception, the Chairman of the National Assembly of Mongolia, Governor of the Capital, members of the National Assembly, representatives of the Citizens’ Representative Assembly of the Capital, foreign consuls, guests, representatives, ambassadors, heads of diplomatic corps from foreign countries in Mongolia, and district governors Heads of departments, employees, seniors, and citizens served 5,010 Mongolian national meals, European and guest-friendly meals, all prepared with healthy food according to standards and provided quickly and properly at a high level of organization.