НИЙСЛЭЛИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭВ. THE CAPITAL COMMUNITY SERVICE DEPARTMENT PARTICIPATED “BILLION TREES” NATIONAL MOVEMENT

Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлиг, 2021 оны 58 дугаар зарлигийн хүрээнд хэрэгжүүлэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний дэмжин уур амьсгалын тэнцвэрт байдлыг хангах, мод тарих соёлыг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулагдаж байгаа 2024 оны хаврын мод тарих арга хэмжээ нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

Green City-Citizen Participation 2024 Spring Tree Planting and Maintenance, Decree No. 58 of 2021 “Billion Tree,” the Law on Forestry, the President of Mongolia’s announcement of National Tree Planting Day, 2010 Decree No. 63, and other official decrees all got part of the national movement.

Тус аяны хүрээнд “Ногоон хот-Иргэний оролцоо” 2024 оны хаврын мод тарих, арчлах арга хэмжээний төлөвлөгөө, хуваарийн дагуу Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын нийт 180 ажилтан, албан хаагч “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Арчлахгүй бол Ургахгүй” уриатайгаар нэгдэж, Эх орон, байгаль дэлхийгээ хайрлан усны эх үүсвэрийг хамгаалан, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, эрүүл, эко орчныг бүрдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулан 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүрэг, 20 дугаар хороо “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т нийт 219 ширхэг хайлаас модны үрсэлгээг суулгаж, өмнөх нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэв.

Around 180 workers from the General Services Department of the Capital joined, holding the sign “If you don’t take care of it, it won’t grow,” according to the event agenda. A healthy ecosystem was created on May 11, 2024, in Bayangol District, District No. 20, when 219 elm trees were planted in “Bayangol Park.” This was accomplished by preserving water sources, growing the number of green spaces, and showing love for the motherland and the environment.

Аяны хүрээнд 2023 онд  Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, “Баянгол цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т 120 ширхэг хайлаас мод тарьсан бөгөөд ургалт 80 хувьтай, суулгацын ургалт 10 см-ээр нэмэгдсэн байна. Өмнөх онд тарьсан модоо арчлан, цэнэг усалгаа хийж ойр орчмын хогийг түүж, нөхөн сэргээлт хийж гүйцэтгэв                                                                                                                                                                      

A total of 120 elm trees were planted in Bayangol District, District No. 20, and Bayangol Park as part of the campaign. The seedlings’ growth grew by 10 cm, and the growth rate was 80 percent. The previous year’s trees were cared for, irrigation carried out, surrounding trash was removed, and the restoration project was completed.

НИЙСЛЭЛИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЭВ. THE CAPITAL COMMUNITY SERVICE DEPARTMENT PARTICIPATED “BILLION TREES” NATIONAL MOVEMENT Reviewed by on . Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлиг, 2021 оны 58 дугаар зарлигийн хүрээнд хэрэгжүүлэх Ойн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 2010 оны 63 дугаар зарлиг, 2021 оны 58 дугаар зарлигийн хүрээнд хэрэгжүүлэх Rating: 0

Сэтгэгдэл үлдээх

scroll to top
Translate »