Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Хотын стандарт, хяналтын газраас нийслэл хотод эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор нутгийн захиргааны байгууллагуудтай хамтын оролцоог сайжруулах уулзалтын хүрээнд 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр сургалт, уулзалтыг зохион байгуулсан бөгөөд тус байгууллагын Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтсийн нийт 49 ажилтан, албан хаагчид оролцлоо.
Сургалт, уулзалтаар хотын батлагдсан 52 стандартаас холбогдох шаардлагуудыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх ажилд ажилтан, албан хаагчдыг оролцуулан сурталчлах, “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд холбогдох ажлыг төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх, хамтын уялдаа холбоог сайжруулах, стандарт, норм ба дүрмийг хуулийн дагуу хэрэгжүүлэх зэргээр мэдээ, мэдээллийг өгч, санал солилцлоо.
Стандартыг заавал мөрдүүлснээр иргэд, олон нийтийг аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлж эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх юм. Сургалт, уулзалтаар хотын батлагдсан 52 стандартаас холбогдох шаардлагуудыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх ажилд ажилтан, албан хаагчдыг оролцуулан сурталчлах, “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд холбогдох ажлыг төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх, хамтын уялдаа холбоог сайжруулах, стандарт, норм ба дүрмийг хуулийн дагуу хэрэгжүүлэх зэргээр мэдээ, мэдээллийг өгч, санал солилцлоо.
Стандартыг заавал мөрдүүлснээр иргэд, олон нийтийг аюул, эрсдлээс урьдчилан сэргийлж эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх юм.