Байгууллагын мэдээллийн цагаар Nura Mongolia оношилгооны төвтэй хамтран “Эрүүл, зөв хооллолт” сэдэвт сургалтыг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулав. Тус сургалтаар хүний хоол боловсруулах үйл явцын эрхтэн системийн тогтолцоо, шим тэжээлийн агууламж, эрүүл зөв хооллолтыг дадал зуршлыг баримтлахын ач холбогдол болон амьдралын буруу хэв маяг, буруу хооллолтын улмаас үүдэлтэй өвчлөлүүд, түүнээс урьдчилан сэргийлэхэд эрт илрүүлэгт тогтмол орсноор өвчлөлийг таслан зогсоох талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөв. Сургалтад нийт 181 ажилтан, албан хаагч хамрагдлаа.