Ойн тухай хууль, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлигийн хүрээнд хэрэгжүүлэх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон хот-Иргэний оролцоо” намрын мод тарих аяныг Нийтлэг үйлчилгээний газрын ажилтан, албан хаагчид 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Баянгол цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Тус аянд нийт 16 ажилтан, албан хаагч хамрагдаж өмнө нь тарьсан модны арчилгаа, усалгаа, нөхөн сэргээлтийн ажлуудыг хийж гүйцэтгэв.