Тус тэмцээн нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын ажилтан, албан хаагчдын дунд спортын 4 төрлөөр (сагсан бөмбөг, волейбол, ажлын байрны дасгал хөдөлгөөн, дартс) зохион байгуулагдсан. Тэмцээнд Нийтлэг үйлчилгээний газрын хамт олон 4 төрөлд оролцсон бөгөөд давхардсан тоогоор нийт 48 ажилтан, албан хаагчийг хамруулан идэвхтэй оролцлоо.